Nokia 2680 slide - Нэвтрэх кодууд

background image

Нэвтрэх кодууд

Хамгаалалтын код таны утсыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаалахад тусална.

Та код үүсгэж, өөрчилж, утсаа код нэхдэг болгон тохируулж болно. Кодоо нууц,

утаснаасаа тусад нь аюулгүй газар хадгал. Хэрэв та кодоо мартсан, утас тань

түгжигдсэн байвал, утсанд тань үйлчилгээ шаардагдах ба нэмэлт төлбөр авч

болно. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл Nokia Care цэг буюу утасны худалдаачинд

хандана уу.
SIM карттай хамт өгөх PIN код нь картыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаална.

Зарим SIM карттай хамт өгдөг PIN2 код зарим үйлчилгээнд нэвтрэхэд

шаардагддаг. Хэрэв та PIN буюу PIN2 кодыг дараалан гурван удаа буруу

оруулбал PUK буюу PUK2 код оруулахыг танаас хүснэ. Танд эдгээр код байхгүй

бол үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
PIN модуль нь таны SIM картны хамгаалалтын модуль дахь мэдээлэлд нэвтрэхэд

шаардагдана. Гарын үсэг зурах PIN нь дижитал гарын үсгэнд шаардагдаж болно.

Дуудлага хаах үйлчилгээ хэрэглэж байгаа үед дуудлага хаах нууц үг

шаардагдана.
Таны утас нэвтрэх код болон хамгаалалтын тохиргоог хэрхэн хэрэглэхийг

тохируулахдаа Цэс > Тохиргоо > Хамгаалал гэж орно уу.