
Оригинал Nokia зайг таних зааварчилгаа
Өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс үргэлж оригинал Nokia зай ашиглаж бай.
Та оригинал Nokia зай авч байгаа эсэхээ шалгахын тулд Nokia-гийн албан ёсны
борлуулагчаас худалдан авч, дараах үе шаттайгаар голограм шошгыг нь шалга:
Эдгээр үе шатаар шошгыг амжилттай шалгаснаар оригинал зай гэдгийг зуун хувь
батлахгүй. Таны зай Nokia-гийн оригинал зай биш байж магадгүй гэх шалтгаан
байвал түүнийг хэрэглэлгүйгээр хамгийн ойр орших Nokia-гийн албан ёсны
засвар үйлчилгээний цэг буюу борлуулагч дээр очиж тусламж хүс. Nokia-гийн
албан ёсны засвар үйлчилгээний цэг буюу борлуулагч зайны оригинал эсэхийг
шалгана. Оригинал гэдгийг нь баталж чадахгүй бол зайг худалдан авсан газартаа
буцааж өг.