
Таны зай оригинал биш бол яах вэ?
Та Nokia зайгаа шошгон дээрх голограмаар нь оригинал гэдгийг нь баталж
чадахгүй бол тухайн зайг бүү ашигла. Түүнийгээ хамгийн ойр орших Nokia-гийн
албан ёсны засвар үйлчилгээний цэг буюу борлуулагч дээр аваачиж тусламж хүс.
Үйлдвэрлэгчийн баталгаа өгөөгүй зай хэрэглэх нь аюултай байж болох бөгөөд
муу ажиллаж, таны төхөөрөмж болон нэмэлт хэрэгсэлд гэмтэл учруулж болно.
Энэ нь мөн төхөөрөмжид хамаарах зөвшөөрөл, баталгааг хүчингүй болгож болно.
Nokia-гийн оригинал зайны тухай нэмж мэдэхийг хүсвэл www.nokia.com/battery
хаягаар орж үзнэ үү.